About Alumni

Тус сургууль өнгөрсөн жилүүдэд 23 удаа төгсөлт хийж нийт 8000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргаад байгаа бөгөөд тэдний 90 хувь нь  ажлын байраар хангагдсан буюу үргэлжлүүлэн суралцаж байна.

Орхон их сургуулийн төгсөгчид эх орныхоо хөгжлийн төлөө амжилттай ажиллаж байгаа нь үе, үеийн багш нарын бахархал төдийгүй төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өсгөсөн юм.

Тухайлбал: 2012-2016 онд Баянгол дүүргийн засаг даргаар 2000 оны төгсөгч Д.Оросоо,2003 оны төгсөгч С.Насанбат 2012-2014 Дархан-Уул аймгийн засаг даргаар, 2000 оны төгсөгч Х.Нямбаатар 2012-2016 ондСонгино хайрхан дүүргийн иргэдийн хурлын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг энд дурьдах хэрэгтэй юм.

Орхон их сургууль Монголын дээд боловсролын түүхэнд анх удаадоктор төрүүлсэн хувийн хэвшлийн их сургууль бөгөөд нийт 9 доктор төрөн гарчээ.

Жишээ нь. Орхон их сургуулийн отгон докторуудын нэг 2014 онд Э.Энхпүрэв /ард түмэн электрон жаал нэр өгсөн/ БСШУЯ-ны сайдын зөвлөх албан тушаалд ажиллаж байх үедээ Орхон их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

2016 онд монгол улсын начин Б.Адъяахүү Орхон их сургуульд докторын зэрэг хамгаалснаар монгол улсын үндэсний бөхийн спортын шинэ үеийг бэлтгэхэд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтад тулгуурлан судалгаа хийх үндэс тавигдсан.

©2018 Orkhon University