Эрх зүй - бакалавр

Мэргэжил: Эрх зүйч

Хөтөлбөрийн индекс: D042101

Элсэгчийн боловсрол: Бүрэн дунд

Олгох боловсролын зэрэг: Эрх зүйн ухааны бакалавр

Мэргэжлийн зориулалт нь суралцагчид Эрх зүйч мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Төгсөгчид тавих нийтлэг шаардлага:

  • Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь онол, арга зүйгээр задлан шинжилж, тайлбарлах,

  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай,

  • Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх,

  • Аль нэг гадаад хэлийг харилцааны болон мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах,

  • Эрүүл аж төрөх ёсны дадлыг эзэмшсэн байх, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, үндэсний болон бусад үндэстний  түүх, соёлын өвийг ойлгон хүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай,   

  • Илтгэх, баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвар эзэмшсэн, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөж, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай,

  • Мэдээллийн технологийг ашиглан тасралтгүй бие даан суралцах чадвартай, зорилго зорилтыг оновчтой тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож  хэрэглэх чадвартай байх

Эрх зүйн баклаварын боловсролтой төгсөгчид тавих шаардлага:

Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна.

  • Эрх зүйн суурь хэм хэмжээ онол, үзэл баримтлалын шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцсан

  • Хууль зүйн шинжлэх ухааны тулгуур ойлголт, түүний бүрдэл хэсгийг танин мэдсэн

  • Үндэсний эрх зүйг олон улсын эрх зүй болон эрх зүйн бусад бүлтэй харцуулах мэдлэг, арга зүйг эзэмшсэн

  • Эрх зүйн үзэгдэл, харилцааг задлан шинжлэх дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн

  • Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх арга ажиллагаанд суралцсан

Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна.

  • Хэрэг маргаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах

  • Хууль тайлбарлах, сонгох хэрэглэх арга зүй эзэмшсэн

  • Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмшсэн

  • Эрх зүйн туслалцаа үзүүлэх арга, соёл, ёс зүйд суралцсан

Төгсөгчид дараахь хандлага төлөвшсөн байна.

  • Хувь хүний болон иргэний эрх эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг.

  • Хуульчийн мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг.

  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг эрмэлздэг.

 

 “ЭРХ ЗҮЙЧ” мэргэжлийн хөтөлбөрт ӨДӨР, ЭЧНЭЭ хэлбэрээр сургалт явуулдаг.

Өдрийн анги нь:

  1. Суралцах хугацаа: - 4 жил

  2. Элсэлтийн ерөнхий шалгалт: - Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монгол хэл, Математик

  3. Элсэгчийн боловсролын түвшин- бүрэн дунд

 

Эчнээ анги нь:

  1. Суралцах хугацаа: - 2,5-3.0 жил

  2. Элсэлтийн шалгалт: - Нийгэм, үндсэн хуулийн мэдлэг

  3. Элсэгчийн боловсролын түвшин- Дээд

 

“Эрх зүйч” мэргэжлийн давуу тал:

  • Нийгмийн аль ч салбарт хөрвөж ажиллах боломжтой

  • Хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагад албан тушаалын шат ахих

  • Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажил эрхлэх

  • Гадаад, дотоодод боловсролын зэргээ ахиулах

  • Удирдах ажил эрхлэх

  • Мэргэжлийн чиглэлээр сургууль байгуулах, ХК, ХХК, Нөхөрлөл, Хоршоо, товчоо, Фирм байгуулж ажиллах боломжтой

 

“Эрх зүйч” мэргэжлээр төгсөөд ажиллах боломжтой ажлын байрны жагсаалт:

  1. Шүүгч, Шүүгчийн туслах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

  2. Прокурор, прокурорын туслах

  3. Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах

  4. Нотариатч

  5. Цагдаагийн албан хаагч

  6. Мөрдөн байцаагч

  7. Хэрэг бүртгэгч

  8. Эрүүгийн төлөөлөгч

  9. Эвлэрүүлэн зуучлагч

  10. Гэрээний мэргэжилтэн

  11. Хуулийн зөвлөх

  12. Улсын бүртгэлийн мэргэжилтэн

  13. Гадаадын иргэн, харьяатын албаны мэргэжилтэн

  14. Мэргэжлийн хяналтын байцаагч

  15. Их, дээд сургуульд багш

  16. Эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан

  17. Бүх шатны ЗДТГ-т хуулийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга

  18. Нийгмийн бүх салбарт хуулийн зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, мэргэжилтэн

©2018 Орхон Их Сургууль