Bachelor of Public Administration

Мэргэжил: Төрийн удирдлага

Хөтөлбөрийн индекс: D041303

Элсэгчийн боловсрол: Бүрэн дунд

Олгох боловсролын зэрэг: Удирдахуйн ухааны бакалавр

Мэргэжлийн зориулалт нь суралцагчид Нийтийн удирдлага мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлж, мэргэжлийн үнэт чанарыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

 

Төгсөгчид тавих нийтлэг шаардлага:

  • Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь онол, арга зүйгээр задлан шинжилж, тайлбарлах,

  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай,

  • Эрүүл аж төрөх ёсны дадлыг эзэмшсэн байх, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, үндэсний болон бусад үндэстний  түүх, соёлын өвийг ойлгон хүндэтгэх үзэл төлөвшсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх, бие даан болон багаар ажиллах чадвартай,   

  • Илтгэх, баримт бичиг боловсруулах, найруулан бичих ур чадвар эзэмшсэн, бусдын бодлыг хүндэтгэн зөвшилцөж, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай,

  • Мэдээллийн технологийг ашиглан тасралтгүй бие даан суралцах чадвартай, зорилго зорилтыг оновчтой тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож  хэрэглэх чадвартай байх

 

“Төрийн удирдлага” мэргэжлээр бакалаврын боловсролтой төгсөгчид тавих шаардлага:

 

Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна.

  • Удирдлагын онол, үзэл баримтлал, шинжлэх ухааны ололтыг үнэлэх, ашиглах, тайлбарлах, хэрэглэх арга зүйд суралцсан

  • Удирдахуйн шинжлэх ухааны тулгуур ойлголт, түүний бүрдэл хэсгийг танин мэдсэн

  • Удирдлагын талаарх үзэгдэл, харилцааг задлан шинжлэх дүгнэлт хийх арга зүй эзэмшсэн

Төгсөгч дараах чадварыг эзэмшсэн байна.

  • Аливаа асуудалд дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах

  • Асуудлыг тайлбарлах, сонгох хэрэглэх арга зүй эзэмшсэн

  • Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах арга ажиллагаа эзэмшсэн

  • Харилцан туслах, хамтран ажиллах, асуудлыг оновчтой, үр ашигтай шийдвэрлэх арга, соёл, ёс зүйд суралцсан

Төгсөгчид дараахь хандлага төлөвшсөн байна.

  • Хувь хүний болон иргэний эрх эрх чөлөө, ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэдэг.

  • Мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлдэг.

  • Мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг эрмэлздэг.

 

 “ТӨРИЙН УДИРДЛАГА” мэргэжлийн хөтөлбөрт ӨДӨР  хэлбэрээр сургалт явуулдаг.

  

Өдрийн анги нь:

  1. Суралцах хугацаа: - 4 жил

  2. Элсэлтийн ерөнхий шалгалт: - Нийгмийн тухай мэдлэг эсвэл Монгол хэл

  3. Элсэгчийн боловсролын түвшин- бүрэн дунд

 

 “ТӨРИЙН УДИРДЛАГА” мэргэжлийн давуу тал:

 

  • Нийгмийн аль ч салбарт хөрвөж ажиллах боломжтой

  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ГҮЙЦЭТГЭХ эрх мэдлийн байгууллагад албан тушаалын шат ахих

  • Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажил эрхлэх

  • Гадаад, дотоодод боловсролын зэргээ ахиулах

  • Удирдах ажил эрхлэх

 

“ТӨРИЙН УДИРДЛАГА” мэргэжлээр төгсөөд ажиллах боломжтой

ажлын байрны жагсаалт:

  1. Их, дээд сургуульд багш

  2. Эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан

  3. Бүх шатны засаг дарга

  4. ЗДТГ-ын дарга, нарийн бичгийн дарга

  5. Төрийн захиргааны байгууллагын Ерөнхий газар, хэлтэсалбаны дарга, мэргэжилтэн

  6. Хүний нөөцийн албаны дарга, мэргэжилтэн

©2018 Orkhon University