top of page

ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

Үйл ажиллагаа эхэлсэн он:  2002

 

Салбар сургуулийн зорилго:

Бизнесийн удирдлагын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны түвшинд эзэмшүүлж, бизнес, менежментийн асуудлыг онол, арга зүйд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил  хийх ур чадварыг бүрэн эзэмшүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах мэргэжлийн гадаад хэлтэй мэргэжилтэнг бэлтгэнэ.

 

Зорилт: Шинэ санаа, бүтээлч ажил, практик сургалт

 

Давуу тал:

  • Сургалтын хөтөлбөртөө ОУ-ын сургалтын системийг тусгасан.

  • Мэргэжлийн англи, хятад хэлтэй төгсөх боломж бүрдсэн.

  • Оюутны хөгжил, төлөвшил, сурлагын чанарын ахицыг улирал бүр нээлттэй хэлэлцэж, төлөвшил хандлага,  чадварыг үнэлдэг өөрөөр хэлбэл мэргэжилтний мэдлэг чадвараас төлөвшсөн иргэн байхыг илүүд үздэг.

  • Лаборатори сургууль, түшиц цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдэд дадлага хийж, ажил олгогчтой байнга хамтран ажилладаг.

  • Оюутнууд суралцах явцдаа жолооны курс, компьютер, нягтлан бодох бүртгэл зэрэг ур чадвар  олгох сургалтад хамрагдах боломжтой ба оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй.

  • Гадаад хэлний дундаас дээш түвшний чадвартай оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр 2+1, 2+2, 4+1 бакалавр, магистрын хөтөлбөр, оюутан солилцоонд хамруулдаг.

  • Тохилог дотуур байраар хангагдах боломжтой, нэг багшид оногдох оюутны тоо цөөн, олон жилийн дадлага, туршлагатай профессор багш олонтой, тэднийг дагалдан суралцах бүрэн бололцоотой.

Бакалаврийн хөтөлбөрүүд

Сургалтын хэлбэр: Өдөр /4 жил/

  • Нягтлан бодох бүртгэл

  • Бичиг хэрэг, оффисийн ажил 

  • Бизнесийн удирдлага

  • Банк

  • Санхүү

  • Эдийн засаг

  • Аялал жуулчлал 

  • Зочлох үйлчилгээ

  • Аялал жуулчлалын менежмент

  • Цахилгааны инженер

Сургалтын хэлбэр: Эчнээ/2.5-3.5 жил/

  • Нягтлан бодох бүртгэл
     

Магистрын хөтөлбөрүүд

  • Нягтлан бодох бүртгэл

  • Бизнесийн удирдлага

Доктор /Ph.D/ хөтөлбөрүүд

  • Нягтлан бодох бүртгэл

DSC_4123.JPG

Хамтарсан хөтөлбөрүүд:

  • БНХАУ дахь СИАС Америк сургуулийн Бизнесийн удирдлагын бакалаврын 2+2 хөтөлбөр, 1 улирал, 1 жилийн солилцооны хөтөлбөр

  • АНУ-ын Миссури мужийн их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын 3+2 хөтөлбөр, 1 улирал, 1 жилийн солилцооны хөтөлбөр

  • Нобелийн сангийн нэрэмжит Alfred Noble нээлттэй Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хамтарсан хөтөлбөр

Төрийн захиргааны менежмент
Эрх зүй

Улсын чанартай шалгаруулалтад гаргасан амжилт:

Монгол Улсын ерөнхийлөгчийн тэтгэлэгт:

  • 2016 онд Банкны эдийн засаг, нябо-4 а ангийн оюутан Б.Ганганбайгаль

Монгол Улсын Ерөнхий Сайдын тэтгэлэгт:

  • 2014 онд Ня-бо 4а ангийн оюутан Отгонцэцэг

  • 2016 онд Банкны эдийн засаг, нябо 4а ангийн оюутан Б.Зэндмэн-Эрдэнэ

  • 2016 онд Ня бо 4а ангийн оюутан оюутан С.Жанчив

Голомт банкны тэтгэлэгт:

  • 2013 онд Нябо – 4б Н.Эрдэнэчимэг

  • 2016 онд Банкны эдийн засаг, ня-бо 4а ангийн оюутан Т.Саранцэцэг

Хаан банкны олимпиад:

  • 2014 онд 2 баг оролцон, 2-р баг 3-р байранд шалгарсан.

  • 2015 онд 2 баг оролцон, 1-р баг тусгай байранд шалгарсан.

  • 2016, 2017 онууд тус бүр 2 баг амжилттай оролцсон.

“Эврика” Эрдэм шинжилгээний хуралд тогмтол оролцож байсан.

ММНБИ-ээс зохион байгуулдаг НББ-ийн олмпиадад тогтмол амжилттай оролцож байна.

Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдөрлөг”-ийн хүрээнд зохион байгуулсан уралдаанд 2011 оноос оролцон ХУД-н их дээд сургуулиудаас 1-2-р байранд тогтмол шалгарч байна.

     Тус салбар сургууль Орхон их сургуулийн спорт, урлагийн наадмын аварга баг хамт олноор 2013 оноос тасралтгүй шалгарч байна.

     2017-2018 оны хичээлийн жилд “Орхон боловсрол сан”-гийн сурлагын амжилтаар олгодог тэтгэлэгт хөтөлбөрт 4 оюутан хамрагдсан. Үүнд: НББ-ийн 4 ангийн оюутан Н.Мөрөн, Б.Тогоо нар тус бүр 4-р курсын сургалтын төлбөрөөс 100 хувь, НББ-ийн 4 ангийн оюутан Б.Мөнхзул, Гааль татварын ангийн Г.Ган-Өлзий нар тус бүр 4-р курсын сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт авч амжилттай суралцаж байна. 

Нийт төгсөгчдөөс 40 гаруй хувь нь банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байгаас Капитал банкны санхүүгийн албаны дарга, Улаанбаатар хотын банкны 1-р хороолол тооцооны төвийн захирал, Хаан банкны зээлийн хорооны гишүүнээр 3, зээлийн ахлах мэргэжилтэн 5, түүнчлэн Чингэлтэй, Сонгино дүүргийн төрийн сангийн мэргэжилтэн /Баланс тайлан хүлээн авдаг/, Татвар, нийгмийн даатгалын байцаагчаар олон төгсөгч амжилттай ажиллаж байна.

Нийгмийн ажил
Боловсрол судлал
Хэл шинжлэл
Нягтлан бодох бүртгэл
Бизнесийн удирдлага
students at sias.png
bottom of page