Master and Doctoral Programs

Орхон Их Сургуулийн Магистрын хөтөлбөр нь Судалгааны болон Мэргэжлийн магистр гэсэн 2 хэлбэртэй.

 

Судалгааны магистр: Нийт 30 багц цаг судална.

Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны ажил бичиж, эрдэм шинжилгээний 5 багц цаг биелүүлнэ. Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн сонгох хичээл 12 багц цаг, судалгааны тойм бичих 3 багц цаг  байна. Магистрын судалгааны ажлаа сургуулийн эрдмийн зөвлөлд зохих журмын дагуу хамгаална.

Мэргэжлийн магистр: Нийт 32 багц цаг байна.

Үндсэн хичээлийн хувьд мэргэжлийн суурь хичээл 10 багц цаг, мэргэжлийн сонгох хичээл 12 багц цаг, нэмж сонгон судлах хичээл 10 багц цаг  байна. Эрдмийн зөвлөлд нэгдсэн шалгалт өгнө.

Хөтөлбөр

 
 
 
 

Төрийн захиргааны менежмент - Магистр

 

Хөтөлбөрийн индекс: D04130302

Олгох боловсролын зэрэг: Менежментийн ухааны магистр

Элсэгчийн боловсрол: Удирдахуйн ухааны бакалавр

Төр, захиргааны менежментийн магистрт суралцсанаар: 

  • Нийгэм, менежментийн болон холбогдох шинжлэх ухааны болон орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын төрийн захиргааны  салбарын талаарх мэдлэг;

  • Эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, хүн амын талаарх өгөгдлийг хөрвүүлэн, дүн шинжилгээ хийх болон хэрэглэх 

  • Монгол улсын Төрийн захиргааны удирдлагын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатайгаар өрсөлдөх

  • Нийтийн өмнө тулгарч байгаа асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх чадвар;

  • Төр, захиргааны удирдлагад мэргэжлийн хариуцлага болон ёс зүйн ухамсар;

  • Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтой болж чадна.

 
 

Эрх зүй - Магистр

Хөтөлбөрийн индекс: D04210101

Элсэгчийн боловсрол: Эрх зүйн ухааны бакалавр (бусад мэргэжлийн бакалавр)

Олгох боловсролын зэрэг: Эрх зүйн ухааны магистр

Эрх зүйн  магистрт суралцсанаар:

  • Нийгэм, эрх зүйн болон холбогдох шинжлэх ухааны талаар орчин үеийн глобаль асуудал, бусад орнуудын эрх зүйн  салбарын талаар мэдлэг 

  • Асуудал шийдвэрлэх, шинжлэн судлах шийдэл гаргах, системтэй төлөвлөх,

  • Харилцааны ур чадвартай, гадаад хэлээр харилцах чадвартай байх, харьцуулсан эрх зүйн

     судалгааны аргыг ашиглаж эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглах чадвар

  • Шинийг санаачлах эрмэлзлэлтэй, мэргэжлийн болон судлаачийн ёс зүй, багаар ажиллах чадвар төлөвшсөн

  • Эрх зүйн үзэгдэл харилцаанд орчин үеийн эрх зүйн соёл, хөгжлийн үүднээс хандах, хүний эрх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хууль ёсыг сахин биелүүлдэг болох хандлага

  • Байгууллага, ажилтан, иргэдтэй хамтран ажиллах харилцааны соёлтой болж чадна.

©2018 Orkhon University