Товч түүхээс

1991 он

  • 1991.03 сар: Хажидсүрэнгийн санаачлагаар гадаад хэлний сургалтын "Эрдэм" пүүс байгуулагдаж, Англи хэлний анхан ба дунд шатны, Франц хэлний анхан шатны сургалтын дамжааг 3 багш, 50 орчим суралцагчтайгаар нээн хичээллүүлэв.

1992 он

  • 1992.03.24: Шинжлэх ухаан боловсролын сайдын 92/07 тоот шийдвэрээр гадаад хэлний "Орхон" дээд сургууль байгуулагдах зөвшөөрөл авав.

  • 1992.06 сар: Сургуулийн анхны элсэлт авч 950 элсэгчдээс Англи хэлний ангид 156, Хятад хэлний ангид 45, Япон хэлний ангид 58, нийт 259 оюутан элсүүлэн суралцуулав.

  • 1992.09 сар: Нарийн бичиг-Хэлмэрчийн салбарыг нээн элсэлт авав.

  • 1992.12 сар: Анхны Оюутны тангарагын баярыг Лениний музейд хийж, үнэмлэх сурлагын дэвтэр гардуулав.

1994 он

  • 1994.06 сар: Шинээр Герман, Франц хэлний анги орчуулагч мэргэжлээр, Англи хэлний сургалттай оройн анги нээв.

1996 он

  • 1996.07 сар: Төрийн захиргааны эрх зүйч мэргэжлээр шинэ салбар нээх зөвшөөрөл авч элсэлтээ авав.

  • 1996.08 сар: "Орхон" дээд сургууль нэрлэгдэх боллоо.

1998 он

  • 1998.09 сар: Завхан аймагт салбар сургууль нээхээр Гэгээрлийн Яам, Завхан аймгийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж зөвшөөрлөө авав.

1999 он

  • 1999.06 сарын 10: Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хурлаас тус сургуулийг Магадлан итгэмжилснийг гэрчилж 10 тоот гэрчилгээ олгов .

2000 он

  • 2000.05 сарын 22: "Орхон" дунд сургууль байгуулах зөвшөөрөл авав.

  • 2000.07 сарын 19: Гэгээрлийн сайдын 179 тоот тушаалаар "Орхон" Их сургууль болон өргөжив.

  • 2000.07 сар: Боловсрол судлал, Хэл шинжлэл мэргэжлээр магистрантурын салбар нээв.

2001 он

  • 2001.06 сарын 24: "Орхон Боловсрол" сан нээлтээ хийлээ.

  • 2001.07 сар: Монгол хэл судлалын анги шинээр нээв.

2002 он

  • 2002.03.19-24: "Орхон" Их Сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ явагдав.

  • 2002.07 сар: Аялал жуулчлалын удирдлага-эдийн засаг мэргэжлээр шинэ анги элсүүлэв.

  • 2002.07 сар: Боловсрол судлалын чиглэлээр Докторантурын сургалт эрхлэх зөвшөөрөл авснаар уг сургалтыг хичээллүүлж эхлэв.

2003 он

  • 2003.06 сар: БНСУ-ын Дэгү их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

  • 2003.07 сар: Эдийн засгийн анги, Байгалийн аялал жуулчлалын анги шинээр нээн хичээллүлж эхлэв.

2004 он

  • 2004.03 сар: ОХУ-ын Хэл шинжлэлийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

  • 2004.12 сар: Орхон Их сургуулийн докторантурын анги төгсөлтөө хийж, анхны доктор төрсөн.

2005 он

  • 2005 онд: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс сургууль хамт олноороо Хэрэглэгчийн итгэмжлэгдсэн шилдэг байгууллагаар шалгарч №8 тоот "Хэрэглэгчийн итгэмжлэл"-ийг хүртсэн.

  • 2005 онд: Монголын хүүхдийн байгууллагын "Хүүхдэд ээлтэй байгууллага"-аар шалгарсан.

  • 2005.06 сарын 23: Дээд боловсролын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийн №2/45 тоот гэрчилгээг авсан.

2006 он

  • 2006.05 сар: Олон улсын "RBA INTERNATIONAL" байгууллага Монгол дахь салбараа Орхон их сургуулийн дэргэд нээлээ.

  • 2006.07 сар: Нягтлан бодох бүртгэлийн ангийг шинээр нээв.

  • 2006.11 сар: Гадаад харилцаагаа өргөжүүлж БНСУ-ын "Конкук" их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

  • 2006.12 сар: Нийслэлийн засаг даргын тамгын газраас нийт хамт олноороо " Шилдэг байгууллага" өргөмжлөл хүртэж, захирал Н. Хажидсүрэн "Шилдэг удирдагч-аар шалгарлаа.

2007 он

  • 2007 оны 3 сар: Орхон Их сургуулийн 15 жилийн ойг тэмдэглэв. 

  • 2007 оны 5 сар: Эдийн засгийн тэнхимийн анхны төгсөлт болов. 

  • 2007 онд ОХУ-Саха Орхон Их сургуультай хамтран “Тюрский мир” олон улсын эрдэм шинжилгээний хурал Орхон Их сургууль дээр зохиов. 

2008 он

  • 2008 оны 5 сарын 10: Орхон Их сургууль ХБНГУ-д хүлээн зөвшөөрөгдснөөр манай оюутнууд германд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болов. 

  • 2008 оны 12-р сар: GRAND EXPO үзэсгэлэнгээс ард түмний санал асуулгаар шилдгийн шилдэг Их сургуулиар шалгарав. 

  • 2008 оны 5 сар: Хасагт хайрхан коллеж Орхон Их Сургуульд нэгдэв. 

2009 он

  • 2009 оны 05-р сар: GRAND EXPO-гоос ард түмний санал асуулгаар дахин шилдгийн шилдэг Их сургуулиар шалгарав. 

  • 2009 оны 5 сар: “Монрико” коллеж Орхон их суруульд нэгдэв. 

  • 2009 оны 5-р сар: Орхон Их сургуулийн ректор Н.Хажидсүрэн АНУ-ын монгол судлалын сургуулиудад зочилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав. 

  • 2009 оны 6 сар: Төгсөгчдийн нэгдсэн цомог гаргаж эхлэв.

2010 он

  • 2010 оны 8 сар: Түүхт-Ази оюутны дадлагын бааз ашиглалтанд оров. 

  • 2010 оны 10 сар: Орхон Их сургууль, Дэгу Их сургууль хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурав.

2011 он

  • 2011 оны 2 сар: Орхон Их сургууль БНЭУ-ын Шардиа Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

2012 он

  • Монголын залуу сэтгүүлчийн хөгжлийн холбооны “Best of Mongolia 2012” олон нийтийн санал асуулгаар “2012 оны шилдэг хувийн хэвшлийн их дээд сургууль” өргөмжлөл хүртсэн.

2013 он

  • Сургалтын төрийн сангаас “Хүндэт өргөмжлөл 2013” хүртсэн.

  • Модерн экспогоос “Шилдэг их сургууль 2013” өргөмжлөл хүртсэн.

2014 он

  • 2014.05.09- Электрон жаал Э.Энхпүрэв 25 насандаа “Хүүхэд хөгжихүйн технологийн судалгаа” сэдвээр боловсрол, судлалын ухааны докторын зэргээ хамгаалснаар Монгол улсын хамгийн залуу доктор болов.

  • 2014.05.09-  Тус сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ой.Дагвадорж Боловсрол судлалын академийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.

  • 2014.08.15- ОХУ-ын Улс төр, Нийгэм судлалын хүрээлэнгийн захирал, доктор Александр Сергевич, ОИС-ийн захирал, профессор Я.Дашдорж нар “Үндэсний соёл иргэншлийн сургалт судалгааны төв” байгуулахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

  • 2014.10.24- БНХАУ-ын Сиас ОУИС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.

  • 2014.10.24- МУ-ын төрийн шагналт зохиолч, утга зохиол судлаач Ш.Гаадамбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

  • 2014.11.13- Бизнесийн удирдлагын магистр, Хэл шинжлэлийн ухааны доктор, Нягтлан бодох бүртгэлийн докторын сургалт явуулах эрх авлаа.

  • Монголын сурагчдын холбооноос “Монголын шилдэг топ сургууль 2014” өргөмжлөл хүртсэн.

  • Эх орон телевизээс “Шилдэг боловсролын байгууллага 2014” өргөмжлөл, цом хүртсэн.

2015 он

  • 2015.01.09- ОИС,ОХУ-ын Саха(Якутск) улсын Хойд-Зүүн холбооны их сургуультай харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурж хамтран ажиллахаар болов.

  • 2015.02.27- Боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Санжаабадамд тус сургуулийн дэд профессор цол олгов.

  • 2015.09.01- ОИС-ийн шинэ ерөнхийлөгчөөр Dawn Dekle томилогдож хичээлийн шинэ жилийн нээлтийг эхлүүлэв.

  • 2015.09.24- ОИС-ийн Япон улсын Токиогийн Нийгмийн ухааны сургуультай хамтран ажиллахаар болж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

  • 2015.12.09- ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, доктор Железняков Александр Сергеевич-д ОИС-ийн хүндэт профессор цол олгов.

  • БМИҮЗөвлөлөөс “Гишүүнчлэлийн батламж 2015” авсан.

2016 он

  • 2016.04-05- ОИС-ийн удирдлага, олон нийттэй харилцах алба сургуулиа танилцуулах ажлыг Монгол улсын бүх аймгуудад зохион байгуулав.

  • 2016.05 ОИС Жүжиглэх урлаг, Найруулах урлаг чиглэлээр хөтөлбөрөө амжилттай батлаагуужилж, сургалт явуулах эрхээ авлаа.

  • 2016.11- ОИС Ази номхон далайн их сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

2017 он

  • 2017.06.02-  АНУ-ын Миссури их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

  • 2017.08.23- ОИС-ийн хөдөлмөр эрхлэлтийн төв олон улсын ажил олгогчдын төлөөлөл Шангрила зочид буудалтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

  • 2017.12.19- Оюутан сургах арга зүйн ажилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Р.Тэргүүнцэцэг, Я.Сэндэрмаа, Р.Баярмагнай нарт ОИС-ийн дэд профессор, Ж.Үхэртар, Ө.Уртнасан нарт ОИС-ийн профессор цолыг олгож үнэмлэхийг гардуулав.

2018 он

  • 2018.01.10- Орхон их сургуулийн Инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар "Эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага" сэдэвт хүндэтгэлийн лекц Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулав.

  • 2018.01- “Монгол хэл, соёл судлалын төв” үүсгэн байгуулагдав.

  • 2018.02.19- Орхон Их Сургуулийн Монгол хэл, соёл судлалын төв “Орхон Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичиг эрдмийн бүтээлийн ном зүйн бүртгэл” нэмэн өргөтгөсөн хоёр дахь хэвлэлийг тахиа жилийн отгон бүтээл болгон хэвлэн гаргав.

  • 2018.03- Европын холбооны Erasmus+ Project, Faculty and Student Exchange program ОУ-ын хөтөлбөрт хамрагдан ажиллаж эхлэв.

  • 2018.03.14- Цэргийн эрдмийн тэнхимийн үүсгэн байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаагаа хийв.

  • 2018.04.10- Орхон их сургууль, Орхон ХаСү олон улсын дунд сургуулийн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Erasmus+ багш, туршлага солилцооны хөтөлбөрийн хүрээнд Туркийн шилдэг их сургуулиудын нэг Eskisehir хотод байрлалтай Анатолия /Anadolu/ их сургууль дээр ажиллан, хамтын ажиллагааны гэрээ хийв.

  • 2018.04.14- Орхон их сургууль, Унгар улсын Kodolányi János University of Applied Sciences (KJU) их сургуультай бизнес болон аялал жуулчлалын оюутан, багш нарыг Erasmus + солилцооны хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

  • 2018.04.20- Орхон их сургууль Английн Cambridge Business Design Academy-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

  • 2018.04.20- Унгар улсын Eötvös Loránd University (ELTE) их сургуулийн Монгол, Төв Ази судлалын тэнхим, Монгол Судлалын төвийн тэргүүн, Монгол улсын соёлын элч, доктор Бирталан Агнештай Орхон Их Сургуулийн дэргэдэх Монгол хэл, соёл судлалын төв хамтран ажиллахаар болов. 

  • 2018.05 - Орхон Их Сургууль Цахилгааны инженерийн баклаврын, Хууль Эрх Зүйн Докторын шатны сургалт явуулах  хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлд амжилттай оролцож сургалтын эрхээ тус хөтөлбөрүүдээр авлаа. 

  • 2018.06.28- Орхон их сургууль нь 2023.06.28-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ. 

  • 2018.11- Орхон их сургууль болон олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургууль Хятад улсын Fujian мужийн “Fujian Normal University” хамтран ажиллах гэрээ байгууллаа.

  • 2018.11- Орхон их сургууль болон олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургууль Хятад улсын Jiangsu мужийн “Wuxi Institute of Technology” коллежтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

©2018 Орхон Их Сургууль