Орхон Их Сургуулийн эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Хурлын зорилго

Орхон Их Сургуулийн профессор багш, эрдмийн хамт олны эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нийтэд мэдээлэн сурталчлах, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, ажилтан нарын хамтын үйл ажиллагааг өргөтгөх, харилцан туршлага солилцох, тэдний эрдэм судлалын ажлыг нийтийн хүртээл болгох, судалгааны ажлын цаашдын хандлагыг тодорхойлох нь тус хурлын гол зорилго болно.


Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн чиглэл, хамрах хүрээ

- Боловсрол судлал

- Эрх зүй

- Хэл шинжлэл, уран зохиол

- Соёл судлал

- Эдийн засаг, бизнес

- Аялал жуулчлал


Хэлэлцүүлэх илтгэлийн ерөнхий шаардлага

- Урьд өмнө хэлэлцүүлээгүй байх;

- Шинжлэх ухааны үндэслэл бүхий шинэ болон шинэлэг санаа дэвшүүлсэн байх;

- Судалгааны тодорхой арга зүй хэрэглэсэн байх;

- Олон улсын жишиг, илтгэлд тавигдах бусад нийтлэг шаардлагыг хангасан байх;


Хэлэлцүүлэх илтгэлийн техникийн шаардлага

- ИЛТГЭЛИЙН НЭР (Том үсгээр, Times New Roman, үсгийн өндөр 12, тод хар үсгээр, мөр голлосон байх)


- Зохиогчийн овог, нэр* (Times New Roman, үсгийн өндөр 12)


- Хураангуй (англи хэлээр 100-150 үгтэй, үсгийн өндөр 10, мөр хоорондын зай нь 1,15)


- Түлхүүр үг (6-8, монгол хэлээр, гарчигт орсон үгийг давхардуулахгүй)


- Илтгэлийн эх нь 8-аас цөөнгүй нүүр байх бөгөөд мөр хоорондын зай нь 1,15.


- Илтгэлийн ном зүйд ном, өгүүллийн нэр, хэвлэлийн мэдээллийг дараах байдлаар бичнэ. Үүнд:


а/ Ном:

Бямбадорж, Б. Монгол хэлний найруулга зүй. Уб., 2014.


б/ Өгүүлэл:

Галбаяр, Г. Монгол шүлгийн сүүл холбоцын зарим онцлог.- Монгол судлал. Эрдэм шинжилгээний бичиг. МУИС. МХСС. Боть XXXIII (359). 2011. Уб., 80-93 дахь тал.


Жич: Эшлэл, зүүлтэд тэмдэглэгдээгүй бүтээлийг ном зүйд оруулахгүй.



Илтгэл хүлээн авах хугацаа

Илтгэлийг хурал зохион байгуулах комисст munkhamgalan84@gmail.com гэсэн хаягаар 2022 оны 4-р сарын 11-ний өдөр хүртэл хүлээн авна.


Эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 4-р сарын сүүлийн хагаст болно.


Хурлын урилга, хөтөлбөрийг жич хүргүүлэх бөгөөд хуралд хэлэлцүүлж, техникийн тодорхой шаардлага хангасан илтгэлүүдийг 5-р сард багтаан Орхон Их Сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн 22 дугаар ботид хэвлүүлнэ.




ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

2022.02.16


* Зохиогчийн сургууль, салбар сургууль, байгууллагын нэр; албан тушаал, эрдмийн зэрэг, цол (үсгийн өндөр 10), цахим хаяг, холбоо барих утас.