Business School

Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсанаас 10 жилийн дараа буюу 2002 онд үүсгэн байгуулагдсан. 

Сургуулийн зорилт: Шинэ санаа, бүтээлч ажил, практик сургалт

Сургуулийн зорилго: Бизнесийн удирдлагын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны түвшинд эзэмшүүлж, бизнес, менежментийн асуудлыг онол, арга зүйд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил  хийх ур чадварыг бүрэн эзэмшүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах мэргэжлийн гадаад хэлтэй мэргэжилтэнг бэлтгэнэ.

Зорилт: Шинэ санаа, бүтээлч ажил, практик сургалт

 

Давуу тал:

  • Сургалтын хөтөлбөртөө ОУ-ын сургалтын системийг тусгасан.

  • Мэргэжлийн англи, хятад хэлтэй төгсөх боломж бүрдсэн.

  • Оюутны хөгжил, төлөвшил, сурлагын чанарын ахицыг улирал бүр нээлттэй хэлэлцэж, төлөвшил хандлага,  чадварыг үнэлдэг өөрөөр хэлбэл мэргэжилтний мэдлэг чадвараас төлөвшсөн иргэн байхыг илүүд үздэг.

  • Лаборатори сургууль, түшиц цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдэд дадлага хийж, ажил олгогчтой байнга хамтран ажилладаг.

  • Оюутнууд суралцах явцдаа жолооны курс, компьютер, нягтлан бодох бүртгэл зэрэг ур чадвар  олгох сургалтад хамрагдах боломжтой ба оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй.

  •  Гадаад хэлний дундаас дээш түвшний чадвартай оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр 2+1, 2+2, 4+1 бакалавр, магистрын хөтөлбөр, оюутан солилцоонд хамруулдаг.

  • Тохилог дотуур байраар хангагдах боломжтой, нэг багшид оногдох оюутны тоо цөөн, олон жилийн дадлага, туршлагатай профессор багш олонтой, тэднийг дагалдан суралцах бүрэн бололцоотой.

Эдийн засгийн сургуулийн оюутнууд улсын чанартай томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд байнга шалгарч байснаас дурдвал Монгол Улсын ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхий Сайдын тэтгэлэгт хөтөлбөр, Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэрлэж болно.

 

Мөн манай сургуулийн оюутан, багш нар улсын чанартай томоохон уралдаан тэмцээн, олимпиалал амжилттай оролцож иржээ. Өнгөрсөн хугацаанд Хаан банкны олимпиад, Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдөрлөг”-ийн хүрээнд зохион байгуулддаг уралдаан, ММНБИ-ээс зохион байгуулдаг НББ-ийн олмпиадуудад тогтмол тэргүүн байруудад шалгарсан юм. 

 

Мөн багш, оюутнууд жил бүр олон төрлийн эрдэм шинжилгээний хуралд тогтмол оролцож ирсэн.

Эдийн засгийн салбар сургуулийн сургалтын чиглэлүүд

Бакалавар

  • Бакалаврын хөтөлбөр:/өдөр/

  • Нягтлан бодох бүртгэл

  • Санхүү, банк

  • Бизнесийн удирдлага

  • Эдийн засаг

  • Аялал жуулчлалын менежмент

  • Зочлох үйлчилгээ

  • Бичиг хэрэг, оффисийн ажил

Магистр

  • Нягтлан бодох бүртгэл

  • Бизнесийн удирдлага

Доктор

  • Нягтлан бодох бүртгэл

©2018 Orkhon University