School of Humanities

Хүмүүнлэгийн сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсан 1992 оноос хойш өнөөг хүртэл  бакалаврын, магистрын, докторын хөтөлбөрүүдээр  сургалт, боловсрол олгож, улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан Орхон их сургуулийн ууган буюу томоохон салбар сургуулийн нэг юм.

Мэргэжил сурталчлах ажил мэргэжлүүдийн онцлогоос хамаарсан олимпиад, уралдаан, сайн дурын үйлчилгээнүүдийг спорт,соёл урлагийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохын зэрэгцээ, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн мэргэдтэй уулзалт ярилцлага, зохион байгуулж хэвшсэн.

Оюутнуудын дадлагших үйл ажиллагааг дэмжин Орхон ХАСҮ олон улсын бүрэн дунд сургууль, Орхоны багачууд цэцэрлэгүүддээ оюутнуудаа дадлагжуулхаас гадна төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэг, байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээгээр дадлагшуулж цаашлаад ажлын байраар хангуулах боломж олгуулж ажиллаж байгаа нь сургалт  дадлагын чанар, өгөөжийг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгч байна.

2008 оны 5 сарын 10-наас эхлэн Орхон Их сургуулийн диплом ХБНГУ-д хүлээн зөвшөөрөгдсөнөөр германы  их дээд сургуульд дадлага хийх, үргэлжлүүлэн сурах боломжтой болсон.

Хүмүүнлэгийн сургуулийн эрхэм зорилго

Улс орон, хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, эх хэл,үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлж, шинжлэх ухаан техникийн ололтоос байнга суралцан, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэл бүхий  өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй   мэргэжилтэн бэлтгэнэ.

Орхон  их сургуулийн Хүмүүнлэгийн салбарт  сурснаар оюутан Та:

  • Орчин үеийн техник технологи шинэчлэлтийн үеийн мэдлэг, олон талын чадвар эзэмшиж, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх шинжлэх ухааны нарийн дэвшилтэд аргад суралцана

  • Дэлхийн топ мэргэжлүүдийн жагсаалтын эхэнд бичигдэж байгаа шинжлэх ухааны олон чиглэлээр онол практик хосолсон байдлаар үр дүнтэй суралцах орчин нөхцлөөр хангагдана

  • Профессор багш, судлаачдын удирдан гүйцэтгэж буй дотоодын болон олон улсын судалгааны төсөл хөтөлбөрт оролцон ажиллах боломжоор хангагдна

  • Суралцах хөтөлбөрөө өөрөө сонгож эрдэмтэн  судлаач багш нарын удирдлагаар  бие даан суралцах орчин нөхцлөөр хангагдана.

  • Гадаад хэлний Орхон дээд сургууль гэж алдаршсан сургуулиас Гадаад хэл болон сурган хүмүүжүүлэх заах арга, сургахзүй,   үнэлгээ, дүн шинжилгээ, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, орчуулгын онол, дадал, хичээлийн материалыг боловсронгуй болгох судалгаа шинжилгээний өндөр чадвар эзэмших.

Хүмүүнлэгийн салбар сургуулийн сургалтын чиглэлүүд

Бакалавар

  • Багш, Бага ангийн боловсрол

  • Багш, Сургуулийн өмнөх боловсрол

  • Багш, гадаад хэлний боловсрол

  • Багш, Байгалийн ухааны боловсрол

  • Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол

  • Гадаад хэлний орчуулга

  • Сэтгүүл зүй

  • Нийгмийн ажил

  • Сэтгэл судлал

  • Олон улс, орон судлал

  • Жүжиглэх урлаг

  • Найруулах урлаг

Магистр

  • Хэл шинжлэл

  • Боловсрол судлал, менежмент

  • Нийгмийн ажил

Доктор

  • Хэл шинжлэл

  • Боловсрол судлал, менежмент

©2018 Orkhon University