top of page

  Орхон их сургууль 2024-2025 оны хичээлийн жилд II-р улиралд  Евро-Азийн санхүүжилттэй Азийн Нийгэмлэг сургалтыг 2025-02-07-2025-05-16 ны хооронд зохион байгуулсан. Тус сургалтыг Орхон их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор  Ж.Болдбаатар удирдаж, анх удаагаа Орхон их сургууль дээр амжилттай хэрэгжүүлсэн юм. Тус сургалтын хүрээнд гадаадын 6 лектор, дотоодын 7 лектор оролцсон юм. Тухайлбал Евро-Азийн сангийн ерөнхийлөгч Юожи Сато, Солонгосын оюуны өмчийн газрын профессор Чой Дэсон, НҮБ-ийн харьяа DPI-ийн төлөөлөгч Чүн Хёнжүн, Евро-Азийн сангийн зохицуулагч профессор Чүн Жоонкон, БНСУ-ын Эвха их сургуулийн профессор Шим Сохэ, Нихон их сургуулийн профессор Ким Хянсүк зэрэг эрхмүүд тус сургалтанд оролцож лекц уншсан юм.  Дотоодын лекторуудаас Орхон их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Ж.Болдбаатар, ШУА-ийн түүхийн хүрээлэн, түүхийн шинжлэх ухааны доктор,  Монгол улсын төрийн соёрхолт О.Батсайхан, МУИС-ийн бизнесийн сургуулийн багш Д.Амгалан, МУБИС-ийн НХҮС-ийн багш, түүхийн ухааны доктор Д.Идэр, ШУА-ийн хэл шинжлжлийн хүрээлэнгийн эрхлэгч Д.Боролзой, Орхон их сургуулийн хуулийн багш, хууль зүйн ухааны докторант П.Баатархүү нар оролцсон юм. Тус сургалт нь 3 сар үргэлжилсэн бөгөөд энэхүү сургалт нь Монголын оюутан залуучуудад азийн соёл түүхийг танин мэдүүлэх зорилготой юм. 

image.png
DSC01040.JPG
DSC08976.JPG

©2025 Орхон Их Сургууль

bottom of page