top of page
IMG_5988.jpg

ОРХОН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТ

Орхон Их Сургууль нь 3 сургуулийн бүтэцтэйгээр бакалаврын 22, магистрын 7, докторын 4 хөтөлбөрөөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн сургуулийн онцлог шинжийг агуулсан сургалт явуулж байна. Бүх хөтөлбөрийн суралцагчиддаа англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшүүлэн, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна.

Даяарчлагдаж байгаа өнөө үед хөрвөх чадвартай, олон улсын хэмжээний мэргэжилтэнг бэлтгэн гаргахад чиглэсэн өндөр хэрэгцээтэй хөтөлбөрүүдээр сургалт явуулж байна. Бид боловсролыг насан туршид эзэмших боломжтой байх ёстой гэдэгт итгэдэг. Иймд сургалтын олон хэлбэрээр боловсролыг олгож байна. Шинээр ЕБС төгссөн элсэгчид өдрийн сургалтанд хамрагдан 4 жилийн хугацаанд баклаврын боловсрол эзэмшдэг. Өөрийн эзэмшсэн мэргэжлийн зэрэгцээ харьцангуй богино хугацаанд дахин шинэ мэргэжил эзэмших боломжийг эчнээ болон орой сургалтын хэлбэрүүд олгодог. Цаашид Нээлттэй боловсролын төв нь орон зай, цаг хугацаанд захирагдахгүй боловсрол эзэмших боломжийг оюутнуудад олгодог болно.  

bottom of page