top of page

Салбар сургуулиуд 

Орхон их сургууль нь Хүмүүнлэгийн сургууль, Бизнесийн сургууль, Хуулийн сургууль гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

Хүмүүнлэгийн сургууль 

Хүмүүнлэгийн сургууль нь Орхон их сургууль үүсгэн байгуулагдсан 1992 оноос хойш өнөөг хүртэл  бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдээр  сургалт, боловсрол олгож, улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан Орхон их сургуулийн ууган салбар сургуулийн нэг юм. 

Хуулийн сургууль 

Орхон Их сургуулийн Хууль зүйн салбар сургууль нь 1996 онд үүсгэн байгуулагсанаас өнөөг хүртэл  бакалаврын-2, магистрын-2, докторын-1 хөтөлбөртэйгөөр  сургалт, боловсрол олгож, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжилд тэргүүлэх байр суурьтай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлж, ажил үйлчилгээндээ чанарыг эрхэмлэсэн улс эх орондоо шаардлагатай, чадвартай боловсон хүчин бэлтгэхэд эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн арвин баялаг түүх, хуримтлуулсан, 29 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа салбар сургуулийн нэг юм.

Бизнесийн сургууль   
Үйл ажиллагаа эхэлсэн он:  2002

 

Салбар сургуулийн зорилго:

Бизнесийн удирдлагын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны түвшинд эзэмшүүлж, бизнес, менежментийн асуудлыг онол, арга зүйд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил  хийх ур чадварыг бүрэн эзэмшүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах мэргэжлийн гадаад хэлтэй мэргэжилтэнг бэлтгэнэ.

 

Зорилт: Шинэ санаа, бүтээлч ажил, практик сургалт

 

Давуу тал:

  • Сургалтын хөтөлбөртөө ОУ-ын сургалтын системийг тусгасан.

  • Мэргэжлийн англи, хятад хэлтэй төгсөх боломж бүрдсэн.

  • Оюутны хөгжил, төлөвшил, сурлагын чанарын ахицыг улирал бүр нээлттэй хэлэлцэж, төлөвшил хандлага,  чадварыг үнэлдэг өөрөөр хэлбэл мэргэжилтний мэдлэг чадвараас төлөвшсөн иргэн байхыг илүүд үздэг.

  • Лаборатори сургууль, түшиц цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдэд дадлага хийж, ажил олгогчтой байнга хамтран ажилладаг.

  • Оюутнууд суралцах явцдаа жолооны курс, компьютер, нягтлан бодох бүртгэл зэрэг ур чадвар  олгох сургалтад хамрагдах боломжтой ба оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй.

  • Гадаад хэлний дундаас дээш түвшний чадвартай оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр 2+1, 2+2, 4+1 бакалавр, магистрын хөтөлбөр, оюутан солилцоонд хамруулдаг.

  • Тохилог дотуур байраар хангагдах боломжтой, нэг багшид оногдох оюутны тоо цөөн, олон жилийн дадлага, туршлагатай профессор багш олонтой, тэднийг дагалдан суралцах бүрэн бололцоотой.

  • Үйл ажиллагаа эхэлсэн он:  2002

©2025 Орхон Их Сургууль

bottom of page