ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРҮҮД 

Орхон Их Сургууль нь олон улсын хөтөлбөрт хамрагдан бусад улс орнуудад суралцах нь төгсөгчдид давуу тал олгодог үнэт зүйл гэж ойлгодог. Хөдөлмөрийн зах зээл дан ганц дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй болсон орчин үед дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэхэд манай сургуулийн олон улсын хөтөлбөрүүд том хувь нэмэр оруулдаг. Тиймээс бид хамтарсан хөтөлбөр, хос зэргийн хөтөлбөрүүдийг олон улсын сургуулиудтай туршлага солилцон оюутнуудад өндөр өгөөжтэй байхаар хамтран хэрэгжүүлдэг ба эдгээр хөтөлбөрийн сонголтыг тогтмол нэмэгдүүлж байна.

 

Хамтарсан болон хос зэргийн хөтөлбөрүүд нь суралцагчидад хоёр сургуулиудад ихэвчлэн адил хугацаагаар сурч аль аль сургуулийн дипломтой төгсөх өвөрмөц боломжийг олгодогоороо давуу талтай. Хөтөлбөрүүд нь оролцогч оюутнуудад олон улсын туршлага олж авах боломжоор хангахаас гадна хүлээн авагч сургуулийн оюутнуудад ч илүү баялаг туршлага болдог. Одоогоор Орхон Их Сургуулийн 3 сургуулийн хүрээнд баклавр, магистр, докторын зэргийн хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. 

Хамтарсан, хос зэргийн хөтөлбөрүүд

  California Baptist University- Олон улсын их сургууль

  • 2+2 хөтөлбөрөөр суралцан хос дипломтой төгсөх

  • 2+3 хөтөлбөрөөр суралцан бакалавр, магистрын хос  дипломтой төгсөх

  • Шинжлэх ухааны технологийн чиглэлээр магистрын хамтарсан хөтөлбөрт суралцаад АНУ-д 3 жил ажиллах эрх олгох хөтөлбөр

 

 АНУ-ын Миссури мужийн их сургууль

  • 2+2 хөтөлбөрөөр суралцан хос  дипломтой төгсөх

  • 2+3 хөтөлбөрөөр суралцан бакалавр, магистрын хос дипломтой төгсөх

  •  

 SIAS Олон улсын их сургууль

  • 2+2 хөтөлбөрөөр суралцан хос  дипломтой төгсөх

  • 2+3 хөтөлбөрөөр суралцан бакалавр, магистрын хос дипломтой төгсөх

  •  

Alfred Noble-ийн Нээлттэй Бизнесийн сургууль

  • MBA- Бизнесийн удирдлагын хамтарсан хөтөлбөр

Англи хэлээр олон улсын удирдагч, шүүмжлэгчтэй магистрын ажил бичиж, хамгаалах

Солилцооны хөтөлбөрүүд

Олон улсад суралцан оюутан байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг эх орондоо сурахтай адилхан зардалтайгаар болон тэтгэлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжийг солилцооны хөтөлбөрүүд олгодог. Орхон Их Сургуулийн хамтран ажилладаг олон сургуулиудад очиж суралцах боломж нь нээлттэй байдаг. 

Association of Universities of Asia Pacific буюу Ази Номхон Далайн Их Сургуулиудын холбоо нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй үүсгэн байгуулагдсан бөгөөд 180 гаруй сургуулиудыг эгнээндээ нэгтгэсэн холбоо юм. Холбооны гишүүн сургуулийн хувьд гишүүн сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг. 

Олон улсын байгууллагуудын тэтгэлэгтэй солилцооны хөтөлбөрүүдэд Орхон Их Сургуулийн оюутнууд идэвхтэй хамрагдах боломжийг манай сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаа олгодог. Эдгээр хөтөлбөрүүд нь сургалтын төлбөр, амьжиргааны зардалаас гадна стипенд хэлбэрээр цалин олгодог. Хамтын ажиллагаатай сургуулиудын засгийн газрын тэтгэлэгүүдээр БНХАУ, БНСУ -уудад оюутнууд тогтмол солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдаж байна. 

Европын холбооны Erasmus+ төслийн хүрээнд БНТУ, БНУУ, Итали, Австри зэрэг Европын орнуудын хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад сургалтын төлбөр, замын зардалын тэтгэлэгт хамрагдахаас гадна сар бүр Euro 800 тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог.

  • Directory

    Газрын зураг

    Orkhon Education Foundation

    Orkhon Khasu International School

    Холбоо барих

  • МОНГОЛ ХЭЛ СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ

    ОРХОН БОЛОВСРОЛ САН

    ОРХОН ХАСҮ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

    ОРХОН ЗАЙНЫ СУРГАЛТ

  • Орхон Их Сургууль

    Чингис Хааны өргөн чөлөө

    1-р хороо, Хан-Уул дүүрэг

    Улаанбаатар 210136, Монгол

    Шуудангийн xайрцаг - 176, Зип код: 17032

©2018 Орхон Их Сургууль