ОИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн үнэт зүйлс
1.Эх хэл, үндэсний үнэт зүйлийн дархлаа: Монгол хэл, бичиг үндэсний уламжлал, соёл, түүхийн өвийг эрхэмлэн дээдэлж, түүгээр дамжуулан эх оронч хүмүүжил, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгодог.
2. Хүн төвтэй хандлага ба сэтгэлзүйн тэнцвэр: Хүн нэг бүрийн сэтгэлзүйн онцлог, танин мэдэхүйн хөгжил, нийгмийн харилцаанд тулгуурласан бүтээлч зөв сэтгэлгээг дэмжин хөгжүүлнэ. Багш оюутан, судлаачийн харилцаанд сэтгэл судлалын мэдлэг, хүний хөгжилд чиглэсэн нийгмийн сэтгэл хариуцлагыг эрхэмлэнэ.
3. Сэтгэл зүйн ёс зүй, хариуцлага: Сэтгэл судлалын мэргэжлийн үйл ажиллагаанд хүний эрх, нууцлал, хүндлэл, шударга ёс, хариуцлагыг дээдлэн сахиж, ёс зүйтэй, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай мэргэжилтэн төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.
4. Судалгаа шинжилгээнд суурилсан мэдлэг бүтээлт: Сэтгэл судлалын онол, практикийг уялдуулсан судалгааны чадвар эзэмшүүлэх, нотолгоонд суурилсан сэтгэл зүйн пракик арга зүйг хөгжүүлэх замаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд хувь нэмэр оруулна.
5. Нийгмийн болон соёлын мэдрэмжтэй мэргэжилтэн төлөвшүүлэх: Орон нутгийн болон олон улсын соёлын ялгааг хүндэтгэн ойлгох, нийгмийн дунд зөв харилцаа тогтоох, сэтгэл зүйн уян хатан байдал, хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.
Хүмүүнлэгийн сургуулийн элсэлт авч буй мэргэжлүүд
-Гадаад хэлний орчуулга хөтөлбөр(Англи,Хятад, Япон, Солонгос)
-Хэл шинжлэл
-Багш, гадаад хэлний боловсрол
-Багш, монгол хэл уран зохиолын боловсрол
-Багш, сургуулийн өмнөх боловсрол
-Сэтгэл судлал
-Нийгмийн ажил
-Боловсрол судлал