Нийгмийн ажил
Суралцах хэлбэр:Танхим/цахим

🎓 Нийгмийн ажил хөтөлбөр
Орхон их сургууль нь нийгмийн салбарт мэргэжлийн ур чадвартай, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой Нийгмийн ажил хөтөлбөр-т элсэлт авч байна. Энэхүү хөтөлбөрөөр суралцагчид нийгмийн үйлчилгээ, зөвлөх, судалгааны ур чадвар эзэмшинэ.
Сургалтын онцлог:
Нийгмийн үйлчилгээний онол, практик арга зүй, бодлого боловсруулах арга барил эзэмшүүлнэ
Өрх, хамт олон, нийгмийн бүлэгтэй ажиллах ур чадвар олгоно
Судалгааны арга зүй, судалгааны төсөл боловсруулах чадвар эзэмшүүлнэ
Хүмүүнлэг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлнэ
Төгсөгчдийн боломжууд:
Нийгмийн ажилтны чиглэлээр төрийн болон хувийн байгууллагад ажиллах
Судалгааны төв, ОУ-ын болон дотоодын сайн дурын байгууллагад ажиллах
Боловсролын болон нийгмийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх
