💻 Багш мэдээлэл зүйн боловсрол хөтөлбөр (Бакалавр, өдөр)
Суралцах хугацаа: 4 жил
Суралцах хэлбэр: Танхим
Орхон их сургууль нь мэдээлэл зүй, компьютерын хэрэглээ, боловсролын технологийн ур чадвартай, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зорилготой Багш мэдээлэл зүйн боловсрол хөтөлбөр-т элсэлт авч байна.
Сургалтын онцлог:
Мэдээлэл зүйн үндсэн ойлголт, программчлал, мэдээллийн технологийн хэрэглээ
Багшлах арга зүй, сургалтын төлөвлөлт, цахим болон танхим хичээл удирдах ур чадвар
Судалгааны арга зүй, төсөл боловсруулах чадвар эзэмшүүлнэ
Хүүхдийн мэдээллийн технологийн хэрэглээ, сургалтын онцлогийг судална
Төгсөгчдийн боломжууд:
Сургууль, боловсролын төвд мэдээлэл зүйн багш
Боловсролын технологи ашиглах төсөл, төвд ажиллах
Судалгааны төв, боловсролын байгууллагад мэргэжлээрээ ажиллах
Цаашид магистр, докторын түвшинд суралцах боломжтой
Элсэлтийн шаардлага:
Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, шаардлагатай оноо авсан байх
Тэтгэлэг ба санхүүжилт:
Төрийн болон хувийн сангаас тэтгэлэг авах боломжтой
