top of page

Кодолани их сургуульд Эрасмус+ тэтгэлгээр суралцах урилга

Jul 9
1 min read

Орхон их сургууль нь Унгар улсын Кодолани их сургуультай Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулан, 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Орхон их сургуулийн оюутнууд Эрасмус+ тэтгэлгээр Унгар улсын Кодолани их сургуульд нэг семестрийн хугацаанд суралцах боломжтой болсон. 2025–2026 оны хичээлийн жилд Орхон их сургуулийн ХЭЗ-3 ангийн оюутан Б. Золбоо энэхүү хөтөлбөрт амжилттай хамрагдан суралцаад саяхан эх орондоо эргэн ирлээ.

Кодолани их сургууль 2026–2027 оны хичээлийн жилийн I улиралд Орхон их сургуулийн нэг оюутныг Эрасмус+ тэтгэлгээр суралцахыг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд Орхон их сургуулийн Гадаад харилцааны албатай international@orkhon.edu.mn цахим шуудангаар холбогдоно уу!


 
 
 

Comments


Directory

Газрын зураг

Orkhon Education Foundation

Orkhon Khasu International School

​

МОНГОЛ ХЭЛ СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ

ОРХОН БОЛОВСРОЛ САН

ОРХОН ХАСҮ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

ОРХОН ЗАЙНЫ СУРГАЛТ

Орхон Их Сургууль

Чингис Хааны өргөн чөлөө

1-р хороо, Хан-Уул дүүрэг

Улаанбаатар 210136, Монгол

Шуудангийн xайрцаг - 176, Зип код: 17032

Холбогдох утас: 89080091,89080093, 89080094

©2025 Орхон Их Сургууль

bottom of page