top of page

Солилцооны оюутан сонгон шалгаруулах зар

Хөтөлбөр: ErasmusKA171

Хамтрагч сургууль: Кодоланы Яаношын нэрэмжит их сургууль (Kodolanyi University)

Сургуулийн байршил: Унгар, Будапешт

Сургуулийн Вэб сайт: Kodolányi János University

Хугацаа: 2026.01.26 – 2026.05.09

Хамрагдах хүрээ: Орхон их сургуулийн бакалаврын өдрийн ангийн оюутнууд

Сонгон шалгаруулах оюутны тоо: 1


1. Зорилго

Оюутнуудыг олон улсын мобилити хөтөлбөрт хамруулж, соёлын солилцоог нэмэгдүүлэх, гадаад сургуульд суралцах боломжийг олгоход оршино.

2. Нөхцөл шаардлага

Солилцоонд хамрагдах хүсэлт гаргасан оюутан дараах үндсэн шалгуурыг хангасан байна:

  • Голч дүн 2.8 ба түүнээс дээш

  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх

  • Сахилгын зөрчилгүй байх

  • Хөтөлбөрийн хугацаанд бүрэн хамрагдах боломжтой байх (2026.01.26–2026.05.09)

3. Сонгон шалгаруулах үйл явц

·       Хэлний түвшин тогтоох шалгалт

·       Ярилцлага (шаардлагатай бол) 

·       Эцсийн сонгон шалгаруулалт Голч дүн, хэлний түвшин, идэвх оролцоо, ярилцлагын үнэлгээг харгалзан үзнэ.

4. Сонгогдсон оюутанд тавих үүрэг

  • Виз, аяллын бичиг баримтыг хугацаанд нь бүрдүүлэх

  • Хүлээн авах сургуулийн хичээлийн төлөвлөгөөг дагаж мөрдөх





    Энэхүү хөтөлбөрт 2022-2023 оны хичээлийн жилийн 1-р улиралд Орхон их сургуулийн хууль зүйн салбар сургуулийн эрх зүй ангийн оюутан Б.Норжүмаа, О.Намуунаа нар амжилттай оролцож байсан билээ.

    Тус солилцооны хөтөлбөрт оролцох оюутан гадаад харилцааны алба(ОИС 202 тоот) эсвэл international@orkhon.edu.mn -руу мэйл илгээнэ үү. Танд амжилт хүсье.



Comments


©2025 Орхон Их Сургууль

bottom of page