top of page

“Fujian Normal University” их сургуульд зочиллоо.

Nov 6, 2018
1 min read

Updated: Dec 6, 2018

Орхон их сургууль болон олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү дунд сургуулийн төлөөлөгчид Хятад улсын Fujian мужийн “Fujian Normal University” их сургууль дээр зочиллоо.


Fujian их сургууль нь 28 салбар сургуультай бөгөөд нийтдээ 58 төрлийн мэргэжлээр бакалавр, 120 гаруй мэргэжлээр магистр, 50 гаруй мэргэжлээр докторын зэрэг тус тус олгодог юм. Айлчлалын үеэр тус 2 их сургуулийн хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд зохион байгуулж, аль аль сургуулийн эрдэм шинжилгээний хэвлэлүүдэд гаргах, Fujian их сургуулийн багшийн мэргэжлээр суралцаж буй бакалавр болон магистрийн оюутнууд Орхон их сургууль болон Орхон ХаСү дунд сургуулиуд дээр багшлах дадлага хийх, Орхон их сургууль болон Орхон Хасү дунд сургуулийн оюутан, сурагчид Хятадын засгийн газрын тэтгэлэг, Fuzhuo мужийн тэтгэлэг, Fujian их сургуулийн ерөнхийлөгчийн тэтгэлэгүүдэд хамрагдан Fujian их сургуульд суралцах зэрэг асуудлуудаар санамж бичигт гарын үсэг зурлаа.


Comments


Directory

Газрын зураг

Orkhon Education Foundation

Orkhon Khasu International School

​

МОНГОЛ ХЭЛ СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ

ОРХОН БОЛОВСРОЛ САН

ОРХОН ХАСҮ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

ОРХОН ЗАЙНЫ СУРГАЛТ

Орхон Их Сургууль

Чингис Хааны өргөн чөлөө

1-р хороо, Хан-Уул дүүрэг

Улаанбаатар 210136, Монгол

Шуудангийн xайрцаг - 176, Зип код: 17032

Холбогдох утас: 89080091,89080093, 89080094

©2025 Орхон Их Сургууль

bottom of page