top of page

"Orkhon chess" academy

Jan 23
1 min read

2026.01.17-18-ны өдрүүдэд Орхон Их сургууль, "Orkhon-chess" академи хамтран "ORKHON-CHESS" шатрын тэмцээнийг 1700 хүртэл С ангилал, 1701-2000 хүртэлх чансаатай В ангилалаар рапид төрлөөр тус тус зохион байгуулсан.

Тэмцээний В ангилалд:

Тэргүүн байрыг 33-р сургуулийн тамирчин Наранболдын Содгэрэлт

Дэд байранд ЧД-ийн шатарчин Алтангэрэлийн Зоригтбаатар 3-р байранд Дарханы тамирчин Нямдоржийн Очирваань

4-т Мончесс клубын тамирчин Гурванбаатарын Урангоо

5-д БЗД-ийн шатарчин Шагдарсүрэнгийн Энхбат

Өндөр настны тусгай шагналыг Гэгээ клубын шатарчин Доржсүрэнгийн Болдбаатар

Хүүхдийн тусгай шагналыг Даваатулгын Гантулга нар тус тус хүртсэн.

Тэмцээний С ангилалд 72 тамирчин оюун ухааны бяд, бэлтгэлийн торгон ирийг шалган өрсөлдснөөс

Тэргүүн байранд "Double rooks" клубын тамирчин Батпүрэвийн Анар

Дэд байранд Сүхбаатарын тамирчин Ганчулууны Ганжигүүр3-т "Шаг дуг цод" клубын Алтангэрэлийн Мөнх-Од

4-т Стейниц МША-ын багш, дэд мастер Агваандоржийн Отгонжаргал

5-д Dream chess клубын Баттүвшингийн Амартүвшин

Тусгай байрыг Пүрэвдоржийн Хан-оч, Сайжрахын Гомборагчаа, Лувсанбалдангийн Дарьмаа нар тус тус хүртсэн.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Орхон Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, ХЗШУ-ны доктор, профессор Ж. Болдбаатар, "Orkhon-chess" академийн УЗ гишүүн спортын мастер Д.Гандуулга, багш П.Зогсоосүрэн, Д.Отгонсүрэн нар оролцож шагнал гардуулж тамирчдад амжилт хүссэн. Мөн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад сэтгэл зүтгэлээрээ гүн туслалцаа үзүүлсэн Орхон Их сургуулийн ректор Мижидийн Ягаанд тэмцээнд оролцсон тамирчид, өсвөрийн шатарчдын эцэг эхчүүд баярласан талархснаа илэрхийлж байсныг дамжуулахад таатай байна.


 
 
 

Recent Posts

See All

Comments


Directory

Газрын зураг

Orkhon Education Foundation

Orkhon Khasu International School

​

МОНГОЛ ХЭЛ СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ

ОРХОН БОЛОВСРОЛ САН

ОРХОН ХАСҮ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

ОРХОН ЗАЙНЫ СУРГАЛТ

Орхон Их Сургууль

Чингис Хааны өргөн чөлөө

1-р хороо, Хан-Уул дүүрэг

Улаанбаатар 210136, Монгол

Шуудангийн xайрцаг - 176, Зип код: 17032

Холбогдох утас: 89080091,89080093, 89080094

©2025 Орхон Их Сургууль

bottom of page