top of page

“Wuxi Institute of Technology" коллежтэй оюутан солилцоо хийнэ

Updated: Dec 6, 2018

Хятад улсын Jiangsu мужийн “Wuxi Institute of Technology” коллежийн төлөөлөгчид 2018 оны хавар “Орхон” их сургууль болон олон улсын Кембрижийн хөтөлбөртэй “Орхон ХаСү” дунд сургууль дээр зочилж, цаашид манай 2 сургуультай хамтран ажиллах боломжуудын талаар хүсэлт гаргасны дагуу “Орхон” их сургууль, “Орхон ХаСү” дунд сургуулийн төлөөлөгчид тус коллежид зочлоод ирлээ.


“Wuxi Institute of Technology" коллеж нь Хятадын нийт 1388 коллежоос сүүлийн 3 жилийн үзүүлэлтээрээ эхний 6-д жагсаж байгаа шилдэг коллежуудын нэг юм. Тус коллеж нь тусгайлан 50 гаран мэргэжлийн хичээлийг англи болон хятад хэл дээр заадаг бөгөөд англи хэлний хөтөлбөрийн хичээлүүдийг нь хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудын профессорууд ирж заадаг байна.


Тус коллежид 3 жил сураад төгсөж буй оюутнууд сүүлийн 7 сар орчим хугацаанд үйлдвэрлэлийн дадлага хийдэг бөгөөд оюутнуудынх нь 90 орчим хувь нь үргэжлүүлэн их дээд сургуульд элсдэг байна. Зарим оюутнууд нь үргэлжлүүлэн Америк, Ирланд, Австрали, Япон орнуудад байдаг хамтын ажиллагаатай их сургуулиудад бакалавр болон магистрт суралцахаас гадна хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Nanjing University, Jiangsu University их сургуулиудад элсэн суралцаж, бакалаврын дипломтой төгсдөг байна.


Айлчлалын үеэр “Орхон” их сургуулийн оюутнууд сурч байх эхний 3 жилдээ 1 жилийн хугацаатайгаар тус коллежид очиж, англи эсвэл хятад хэл дээр суралцан, тус коллежийн дипломтой төгсөж болох асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа.


Comments


Commenting has been turned off.
bottom of page